Оюутны байрны арга хэмжээ

Сайн уу найзууд аа . Хичээл ном сайн биздээ .Оюутны дотуур байрнаас үе үе сонирхолтой арга хэмжээнүүд болдгийн нэг нь дараа 7 хоногийн лхагва гаригт болохнээ

3731803846_ktB1gr87_BDBDB6F3C0CCB5E51

Сугалаа болон янз бүрийн сонирхолтой тоглоом тоглон бэлэг аваарай найзуудаа .3-5 цагийн хооронд явагдах тул завтай бол заавал оролцоорой

TqZ9smv7XOQmFPawTjg

Мөн энэ үйл ажиллагаанд сайн дурын ажил хийж болох юм. 2-6 цагийн хооронд хийх бөгөөд цаг завтай найзууд байвал бүртгүүлээд байрнаас хасах оноо авсан бол нэмэх болгож болох сайхан боломж юм. 5 сарын 14-15 ны өдрийн хооронд бүртгүүлж болох юм.

 

 

Гадаад оюутнуудтай хамт хийдэг Цагаан морь наадам

Сайн байцгаана уу оюутнууд аа! Та бүхэндээ Мёонгжи их сургуулийн ”Цагаан морь” хэмээх наадмын тухай танилцуулах гэж байна.

Цагаан морь фестифаль нь 3 өдрийн турш Оүрами клуб гадаад оюутнуудтай хамт хэсэг хэсгээр багт хуваагдан гадаа талбайд үзэсгэлэн явуулдаг билээ. Оүрами клубтэй хамт гадаад оюутнууд хоол хийх хүнс материалаа цуглуулан хамтдаа хоол хийн бэлтгээд худалдаалдаг юм.

Бид эхний өдөр Индонез улсын үндэсний зоог болох мигурен болон сате-аям ,дараагийн өдөр Пакистан улсын үндэсний зоог болох тахиатай каре, хамгийн сүүлд янз бүрийн коктейль болон зууш бэлтгэн худалдаалсан билээ.

Эхний 2 өдөр хийж худалдаалсан хоол маань зарагдаж эхлэв үү гүү юу маш амархан дууссан юм. Тэр хэмжээгээр Солонгос оюутнууд ч мөн гадаад орны соёл болон үндэсний зоогт маш дуртай байсан.

Зөвхөн үндэсний зоог гэлтгүй өөрийн улсаас авчирсан эд зүйлсийг худалсаалсан зарим эд зүйлс Солонгос оюутнуудад маш сонирхолтой санагдаж байсан нь илт байсан юм.

Наадам өндөрлөсний дараа гадаад оюутнуудад судалгаа явуулсан бөгөөд өөрийн орны соёл болон үндэсний хоолыг заан таниулан Солонгос оюутнуудтай нөхөрлөл бий болгосондоо баяртай байгаа төдийгүй дараа жил ч мөн энэхүү наадмыг хийх хүсэлтэй байгаа талаар хариулсан юм.

IMG_2353

Та нар ч гэсэн ийм фестифальд оролцмооргүй байна гэж үү?? 🙂

Шинээр ирсэн гадаад оюутнуудад

0a7Ud0151m6hied4viqe0_11fqby

2 сарын 23-ны өдөр , нэг семестрийн турш Мёонгжи их сургуульд суралцах гадаад оюутнуудын танилцуулга болж өндөрлөлөө. Өглөөний 10.30-д эхэлсэн юм. Энэ хичээлийн жилд ч яг 90 солилцооны гадаад оюутнууд ирлээ. Дэлхийн өнцөг бүрээс ирсэн оюутнууд Солонгос улсын соёл уламжлалаас суралцах юм.

Энэхүү хөтөлбөр нь Оүрами клубынхантай хамт гадаад оюутны амьдралд хэрхэн сонирхолтой өнгөрсөн ,  аялал хийх,  янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Энэ танилцуулга өдөрлөгийн нэг сонирхол татсан зүйл нь BAND логотой хамт зургаа татуулах явдал байсан.

623Ud0154sag419kb3oh_1w1fu3

Naver band app нь гадаад оюутнуудад зориулсан Мёонгжи их сургуулиас зохиогдож буй үйл ажиллагааны зарлал, янз бүрийн сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэх юм. Оюутнууд энэхүү програмыг гар утсандаа суулгаснаар мэдээллийг авч чадах юм. Энэхүү танилцуулганы өдөр бүх оюутнууд naver band app логотой зургаа татуулсан бөгөөд хамгийн гоё гарсан оюутнуудад бэлэг хүртэл өгсөн билээ. Naver band app нь гадаад оюутнуудад маш чухал програм юм.

Танилцуулганы дараа оюутнууд хэдэн хэсэг багт хуваагдан Оүрами-тай хамт өдрийн хоол идэн нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулсан ба сургуулийн ойр орчимтой танилцсан билээ.

Сонирхолтой харагдаж байгаа биз ? Ийм олон үйл ажиллагаанд оролцон туршлага суралцмаар байвал Мёонгжи их сургуульд ирээрэй ! 🙂

Онцгой програм :Глобал бади /нөхөрлөл/

Энэ өдрийн мэнд . Та бүхэнд Мёонгжи их сургуулийн Global buddy програмын талаар товчхон хүргэе !

Энэхүү програм нь Солонгос оюутнууд гадаад оюутнуудтай найзлан тэдэнд хичээл, оюутны амьдралд нь тусалдаг хөтөлбөр юм. Үүнд Солонгос 1 оюутан , гадаад оюутан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 7 хоногт 1 удаа уулздаг.

Ерөнхийдөө уулзалдаад хоол идэх юм уу , кофе уунгаа сонирхолтой яриа өрнүүлэх, мэдэхгүй хичээл байвал асуух, тоглоом тоглох зэрэг олон зүйлс хийдэг. Гадаад оюутнуудтай уулзсны дараа цагийн хуваарь гарган хариуцан авсан бади солигдлоо ч тэр цагийн хуваарийн дагуу явагдана.

Өнгөрсөн улиралд миний бие Global buddy болон гадаад оюутнуудтай хамт өнгөрөөсөн бөгөөд тэр дунд маш ичимхий нэг оюутан байсан юм. Уулзах бүрт ярьдаггүй бөгөөд зөвхөн утсаараа оролдож суудаг байв. Харин би хэдэн 7 хоног тэр оюутны улсынх нь талаар судлан мэдэж яриа өрнүүлсээр бид 2 их дотно болсон билээ. ххэ

Ийнхүү Global buddy гэх хөтөлбөр нь гадаад оюутнуудыг гадаад оюутны амьдралд дасан зохицоход ихээхэн тус хүргэдэг юм . Бидэнтэй нэгдээрэй ! 🙂

dd

Мөн Global buddy нь Naver band ашиглан янз бүрийн мэдээллийг хүргэдэг билээ.

2016 Summer away at Myongji(SAM)

Жил бүрийн 8-р сард “SAM” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагаа нь зуны амралтаараа Солонгос-д ирж буй оюутнуудыг хүлээн авч нэг сарын турш Оүрами клубынхантай хамт хүмүүнлэгийн кампус-д өнгөрүүлдэг.

KakaoTalk_20170403_101034544

Нэг сарын турш Даваа-Баасан гаригт 09.00-12.30 цагуудад сургуулийн 4 танхимд Солонгос хэлний сургалт явагддаг ба үдээс хойш цагуудад Оүрами клубынхантай хамт К-поп бүжиг, таеквондо сурах мөн Солонгос улсын соёл иргэншилтэй танилцахаар Сөүл хотоор аялна.

KakaoTalk_20170403_104415709 Өнгөрсөн жилийн Солонгос улсын соёлтой танилцсан нь (“Бибаб”үзүүлэн тоглолт)

Бибаб нь 2 эрэгтэй дүр гарах ба хамгийн шилдэг тогоочийн төлөөх өрсөлдөөн маягийн өрнөлтэй зохиомж жүжиг юм.Солонгос хэл сайн мэдэхгүй байлаа ч маш энгийн түвшинд тоглогддог.

KakaoTalk_20170403_135252780

Үзэгчид шууд тайз руу гарах тохиолдол болон өөр олон сонирхолтой сюрприз хүлээж байдаг.

Тун-ин хүнсний зах

Тун-ин зах нь Жун-ру дүүрэгт байдаг ба Солонгосын үндэсний зах юм.

KakaoTalk_20170403_151013051

Гёонбуггүн

KakaoTalk_20170403_104414039

Гёонбуггүн нь Жусон гүрний байгуулсан 5 ордны анхны ордон билээ. Энэ газар зөвхөн эртний ордуудыг харахаас гадна эртний цэргүүдийн жагсаал , тоглолт үзүүлбэрийг харж болно.

Инсадун хоолны хичээл

KakaoTalk_20170403_101329421

Инсадун -д байдаг Ивха охидын их сургуулийн хоол хийдэг бэлтгэлийн өрөөнд хоол хийх зааврыг сонсонгоо янз бүрийн хоол хийдэг. Хоолоо хийж дууссны дараа хамтдаа зургаа даруулах , хийсэн хоолоо нэгэн нэгэндээ амтлуулдаг. Хамтдаа хийж идсэн нь  илүү амттай байсан шиг харагдсан шүү !

Виам тосгон

KakaoTalk_20170403_104416787

1 шөнө 2 өдрийн турш Виам тосгонд өнгөрүүлсэн билээ.Энэхүү програм нь  Солонгосын үндэсний гэрт амьдарч үзэх , ардын уламжлалтай танилцах юм.Мөн Солонгосын үндэсний хувцас болох Ханбугийг өмсөж Жэги-Чаги,Пэни-Чиги зэрэг үндэсний тоглоомоор тоглох юм.

Амралтын өдрүүдээр оюутнууд цагийг чөлөөтэй болох юм.

Оүрами клубынхантай хамт Солонгосын шөнийн клуб, Гуанхуамүн, Чонгэчон,Ханган мөрөн зэрэг газруудаар явдаг.

KakaoTalk_20170403_104415300 Оүрами болон Гадаад харилцааны алба -ныхантай хамт энэ зун ч хамтдаа цагийг өнгөрүүлцгээе !! 🙂

Мёонгжи их сургууль-Байгаль ,шинжлэх ухааны кампус

Мёонгжи их сургууль нь Хүмүүнлэгийн болон байгаль шинжлэх ухааны 2 кампустай билээ.Өдгөө байгаль ,шинжлэх ухааны кампус-д урлаг спорт, байгаль шинжлэх ухаан, барилгын чиглэлээр тус тус оюутнууд суралцаж байна.

전체

Энэ кампус нь улсын хэмжээнд 4-д багтдаг том кампус юм. Гэвч энэхүү том кампус-д зөвхөн хичээлийн байрнууд байдаг гэвэл эндүүрэл шүү ! 🙂 Ингээд кампустай танилцья !

1.Сакура цэцэгс

벚꽃

Энэ газарт жил бүрийн 4-р сарын эхний 2 дахь 7 хоногт сакура цэцгийн баяр болдог. Урт замыг чимсэн сакура цэцэгс хаа сайгүй байдаг ч манай сургуулийн цэцэгсийн зураг цахим ертөнцөд ч алдартай. Энэхүү цэцэгсийн баярт хоолны худалдаа болон оюутнууд найзуудаараа , клубуудээрээ цагийг зугаатай өнгөрүүлдэг.

ㄴㄴ

Дизайны оюутнууд үзэсгэлэн гарган, гитарын дугуйлангийн хамтлагийн зүгээс цаг тутамд гудамжны тоглолт үзүүлдэг. Солонгос оюутнууд сакура дэлгэрэхэд дундын шалгалт ойртлоо хэмээн боддог. Хаврын улирал наашлан шалгалтандаа бэлдэнгээ найзуудтайгаа хамт цагийг сайхан өнгөрүүлэх хүсэл төрнө.

KakaoTalk_20170331_170912223Цэцэгсийн баярт оролцож чадаагүй оюутнууд оройн сэрүүнд ч харах боломжтой.

2. Фестивал

5 сарын эхний 3 дахь 7 хоногт зохиогддог ба цэцгийн баяртай төстэй бөгөөд мөн гадаа янз бүрийн хоол хийгээд зардаг.Харин орой болохоор Солонгосын алдарт хамтлаг дуучид ирэн тоглолт хийдэг.

축제

Мөн өөрийн дуртай хамтлаг дуучид ирэхийг мэдээд тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө ирж хүлээдэг оюутнууд ч цөөнгүй.

Үүнээс гадна биеийн тамирын заал бий.

체육관

검심 동아리체험 (4)

Сагсан бөмбөг болон теннисний талбай багтана. Оюутнууд энэхүү заал талбайг чөлөөтэй ашиглаж болох юм.

3.Оюутны дотуур байр

자연생활관 Байгаль , шинжлэх ухааны кампусын дотуур байр нь 3 том барилгатай. 3 номерийн барилгад эрэгтэй оюутнууд болон 4,5 -р байранд эмэгтэй оюутнууд амьдардаг юм.

생활관

2인실

2 хүний болон 4 хүний өрөө тус тус бий.

Та бүхэнд таалагдсан хэмээн найдаж байна.

Дууны тэмцээн :ㅡ)

Сайн уу найзуудаааааа !! Цаг агаар нэг хүйтрээд л нэг дулаарсан өдрүүдэд та нар минь сайн байцгааж байгаа биздээ 🙂  Та нарт дуулгах мэдээ юу вэ гэхээр дуунд дуртай хайртай хүмүүс наашаагааааа !

bgtemglokferjecnmsdj87hutofa98

Дотуур байрнаас зохион байгуулж буй 2016.11.23 ны Лхагва гаригт болох дууны тэмцээнд бүртгүүлэхийг санал болгож байна.

  • Бүртгэл :Дотуур байрны 4 давхрын оффис 2016.11.07-2016.11.15 хүртэл
  • Жич:Дотуур байранд амьдардаг оюутнууд

Дэлгэрэнгүй мэдээллийг дээрхи зурагнаас

Амжиж бүртгүүлээрэй !!!

Аж ахуйн салбарт бэлтгэгдэж буй оюутнуудад зориулсан Startup M нээгдлээ

Манай сургуулийн аж ахуйн орон зай Startup M 11.09 ний өдөр нээгдлээ. Байгаль орчин шинжлэх ухааны кампус инженерийн барилга 2 давхарт 5219 номерийн өрөөнд 322м 2 ийн өрөө , уулзалтын өрөө , зөвлөлийн өрөө , амралтын өрөө зэргүүдэд аж ахуйн оюутнуудад зориулан нээгдлээ.

Startup M нь Гүүглэ кампус болон Silicon Valley ийн загвараар хийгдсэн ба аж ахуйн талаар оюутнууднууд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, ийшээ хэзээд ирэхэд хэрэгтэй зүйлээ мэдэж авах боломжтой юм.

Ирээдүйд энэхүү салбарт бэлтгэгдэж буй оюутнууд Startup M орон зайг ашиглаж өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд алхам алхмаар ойртох боломж юм шүү . Kофе үнэгүй 🙂

1478744098030_img

1478744155609_img

1478744170560_img

MYONGJI’S ATHLETICS COMPETITION 2016

■ Human Sciences Campus (Seoul Campus) – ‘White Horse’ Athelitics Competition 2016

1

‘The 68th Anniversary White Horse closing ceremony’ was held on August 6th at the main campus of Myongji University. The athletic competition, which had been going on over the past month, came to an end today.

2

 

The closing ceremony started with a welcoming speech by Mr KiYoung Kim, an undergraduate student from Philosophy Department 12′, to all prominent guests and general audience.

On his speech, President ByeongJin Yoo said, “I was surprised and moved by Our cheerladers’ performance, I coud really see how much effort they did put on this and how hard they practised to give us a magnificient performance. I truly hope that our school constantly motivate our dear students to achieved their dreams and become an excellent professionals.”

Cheerleaders’ teams, such as ‘Bi-Cheon’ from Art-history Department., ‘Kangkangsulae’ from History Department., ‘Heroes’ from Law Department. showed different performances that night.

5

Vice-president’ students, Mr. JiMin Woo, host and a student from Digital & Media Department, said: “I am very glad that this competition come to a sucessfully end since we all have put our energy and worked hard on this competition. I hope that you will keep your faith on us as we will be working much hard on these events.” 

The Athletics Competion 2016 has became a place to enjoy all together and share beautiful memories.  At the end, we could appreciate the passion and youth, both symbols of our Myongji’s students, in every single performance they did on this hard competition.

■ Natural Sciences Campus (Yongin Campus): ‘White Horse’ Athelitics Competition 2016

6

‘The 2016 White Horse Athletics Competition closing ceremony’ was held on the same day, but this time, at Yongin Campus. The ceremony started with the speech of Concil’s students ‘Impact’, who thanks all prominent guests and the audience for coming today.

7

After the introductory speech, the Vice President Mr. JongMying Lee said, “I wish all studentss learnt about effort and dedication through this competition, because these two values could lead them to a brighter and better future. Also, I think this competition could help them to stay healthy, and it is important to remember that students not only need to be focused on studies but also be worried about their health.”

At the end of the ceremony, the competion chose a winner: The Department of Industrial engineering won the first place. Ms. HanBin Go, representating her department, went on stage to receive the prize and said, “I am so thanksful to everyone here, we made our dream come true”

8

After the awards ceremony , cheerleading teams from 15 Departments performed on stage. All of them showed excellent performances, receiving the applause they deserved.

Written by: Unknown author

Edited by: Fabiola Rodríguez La Torre