Гадаад оюутнуудтай хамт хийдэг Цагаан морь наадам

Сайн байцгаана уу оюутнууд аа! Та бүхэндээ Мёонгжи их сургуулийн ”Цагаан морь” хэмээх наадмын тухай танилцуулах гэж байна.

Цагаан морь фестифаль нь 3 өдрийн турш Оүрами клуб гадаад оюутнуудтай хамт хэсэг хэсгээр багт хуваагдан гадаа талбайд үзэсгэлэн явуулдаг билээ. Оүрами клубтэй хамт гадаад оюутнууд хоол хийх хүнс материалаа цуглуулан хамтдаа хоол хийн бэлтгээд худалдаалдаг юм.

Бид эхний өдөр Индонез улсын үндэсний зоог болох мигурен болон сате-аям ,дараагийн өдөр Пакистан улсын үндэсний зоог болох тахиатай каре, хамгийн сүүлд янз бүрийн коктейль болон зууш бэлтгэн худалдаалсан билээ.

Эхний 2 өдөр хийж худалдаалсан хоол маань зарагдаж эхлэв үү гүү юу маш амархан дууссан юм. Тэр хэмжээгээр Солонгос оюутнууд ч мөн гадаад орны соёл болон үндэсний зоогт маш дуртай байсан.

Зөвхөн үндэсний зоог гэлтгүй өөрийн улсаас авчирсан эд зүйлсийг худалсаалсан зарим эд зүйлс Солонгос оюутнуудад маш сонирхолтой санагдаж байсан нь илт байсан юм.

Наадам өндөрлөсний дараа гадаад оюутнуудад судалгаа явуулсан бөгөөд өөрийн орны соёл болон үндэсний хоолыг заан таниулан Солонгос оюутнуудтай нөхөрлөл бий болгосондоо баяртай байгаа төдийгүй дараа жил ч мөн энэхүү наадмыг хийх хүсэлтэй байгаа талаар хариулсан юм.

IMG_2353

Та нар ч гэсэн ийм фестифальд оролцмооргүй байна гэж үү?? 🙂

Шинээр ирсэн гадаад оюутнуудад

0a7Ud0151m6hied4viqe0_11fqby

2 сарын 23-ны өдөр , нэг семестрийн турш Мёонгжи их сургуульд суралцах гадаад оюутнуудын танилцуулга болж өндөрлөлөө. Өглөөний 10.30-д эхэлсэн юм. Энэ хичээлийн жилд ч яг 90 солилцооны гадаад оюутнууд ирлээ. Дэлхийн өнцөг бүрээс ирсэн оюутнууд Солонгос улсын соёл уламжлалаас суралцах юм.

Энэхүү хөтөлбөр нь Оүрами клубынхантай хамт гадаад оюутны амьдралд хэрхэн сонирхолтой өнгөрсөн ,  аялал хийх,  янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Энэ танилцуулга өдөрлөгийн нэг сонирхол татсан зүйл нь BAND логотой хамт зургаа татуулах явдал байсан.

623Ud0154sag419kb3oh_1w1fu3

Naver band app нь гадаад оюутнуудад зориулсан Мёонгжи их сургуулиас зохиогдож буй үйл ажиллагааны зарлал, янз бүрийн сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэх юм. Оюутнууд энэхүү програмыг гар утсандаа суулгаснаар мэдээллийг авч чадах юм. Энэхүү танилцуулганы өдөр бүх оюутнууд naver band app логотой зургаа татуулсан бөгөөд хамгийн гоё гарсан оюутнуудад бэлэг хүртэл өгсөн билээ. Naver band app нь гадаад оюутнуудад маш чухал програм юм.

Танилцуулганы дараа оюутнууд хэдэн хэсэг багт хуваагдан Оүрами-тай хамт өдрийн хоол идэн нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулсан ба сургуулийн ойр орчимтой танилцсан билээ.

Сонирхолтой харагдаж байгаа биз ? Ийм олон үйл ажиллагаанд оролцон туршлага суралцмаар байвал Мёонгжи их сургуульд ирээрэй ! 🙂

Онцгой програм :Глобал бади /нөхөрлөл/

Энэ өдрийн мэнд . Та бүхэнд Мёонгжи их сургуулийн Global buddy програмын талаар товчхон хүргэе !

Энэхүү програм нь Солонгос оюутнууд гадаад оюутнуудтай найзлан тэдэнд хичээл, оюутны амьдралд нь тусалдаг хөтөлбөр юм. Үүнд Солонгос 1 оюутан , гадаад оюутан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 7 хоногт 1 удаа уулздаг.

Ерөнхийдөө уулзалдаад хоол идэх юм уу , кофе уунгаа сонирхолтой яриа өрнүүлэх, мэдэхгүй хичээл байвал асуух, тоглоом тоглох зэрэг олон зүйлс хийдэг. Гадаад оюутнуудтай уулзсны дараа цагийн хуваарь гарган хариуцан авсан бади солигдлоо ч тэр цагийн хуваарийн дагуу явагдана.

Өнгөрсөн улиралд миний бие Global buddy болон гадаад оюутнуудтай хамт өнгөрөөсөн бөгөөд тэр дунд маш ичимхий нэг оюутан байсан юм. Уулзах бүрт ярьдаггүй бөгөөд зөвхөн утсаараа оролдож суудаг байв. Харин би хэдэн 7 хоног тэр оюутны улсынх нь талаар судлан мэдэж яриа өрнүүлсээр бид 2 их дотно болсон билээ. ххэ

Ийнхүү Global buddy гэх хөтөлбөр нь гадаад оюутнуудыг гадаад оюутны амьдралд дасан зохицоход ихээхэн тус хүргэдэг юм . Бидэнтэй нэгдээрэй ! 🙂

dd

Мөн Global buddy нь Naver band ашиглан янз бүрийн мэдээллийг хүргэдэг билээ.

Мёонгжи их сургуулийн байгаль , шинжлэх ухааны кампусын янз бүрийн үйл ажиллагаанууд

Мёонгжи их сургууль нь гадаад оюутнуудад зориулан янз бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Та бүхэнд байгаль , шинжлэх ухааны кампус, Оүрами клубын явуулдаг үйл ажиллагаанаас танилцуулья .

Солонгос хэлний курс нь даваа гаригт цаасан тоглоом , лхагва гаригт спорт ,пүрэв гаригт Солонгос хэлний хичээл ордог. Даваа гаригт Оүрами клубын өрөөнд гадаад оюутнууд цугларан цаасан тоглоом тоглоно. Лхагва гаригт билярдын өрөө эсвэл боулинг, сургуулийн дотор байрлах ширээний теннисийн талбайд теннис, агаарын теннисийн талбайд агаарын теннис зэрэг тоглоно. Пүрэв гаригт Солонгос хэлний хичээл заан өдөр тутмын яриан дадлага ордог.

브릿지

보드게임 스포츠

Special day буюу онцгой өдөрт сард нэг удаа онцгой зүйл хийнэ. 3 сард шинээр ирж буй оюутнуудад зориулан Юнгин хотоор аялал хийдэг. Хотын аялал хийнгээ өдөр тутмын амьдралын хэрэгцээнд хэрэг болох эмийн сан, эмнэлэг, дэлгүүр зэргийг зааж өгдөг билээ. Түүнчлэн Солонгосын үндэсний захаар амттай хоолны газар танилцуулангаа хамт хоол иддэг.4 сард хавар ирэн сакэра цэцэгс ч дэлгэрч Мёонгжи их сургуулийн сакура цэцгийн баярт ч Оүрами-тай хамт тэмдэглэдэг.Харин 5 сард байгаль ухааны кампус-д байрлах гадаад оюутнуудтай хамт Сөүлтэй танилцахаар явдаг. Хан-ган мөрөн дээр Чи-мэг буюу шарсан тахиан мах+шар айрагтай хамт идэх ба хамтдаа дугуйгаар ч аялдаг.

Төгсгөл рүү Special week буюу онцгой 7 хоног нь сард нэг 7 хоногийг онцгой өнгөрүүлэх үйл ажиллагаа юм. Өнгөрсөн 3 сард Кендо болон хөзрийн дугуйлан болж өнгөрсөн билээ. Энэ 4 сард Тэнтэнбул, эко цүнх , Солонгосын үндэсний гэр загварыг хийнэ. Харин 5 сард сургуулийн фестивал болох бөгөөд Оүрамитай хамтдаа өнгөрүүлнэ.

브릿지검심 동아리체험 (4)

Оюутан залуус та бүхэн идэвхитэй оролцоорой ! 🙂

2016 Summer away at Myongji(SAM)

Жил бүрийн 8-р сард “SAM” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагаа нь зуны амралтаараа Солонгос-д ирж буй оюутнуудыг хүлээн авч нэг сарын турш Оүрами клубынхантай хамт хүмүүнлэгийн кампус-д өнгөрүүлдэг.

KakaoTalk_20170403_101034544

Нэг сарын турш Даваа-Баасан гаригт 09.00-12.30 цагуудад сургуулийн 4 танхимд Солонгос хэлний сургалт явагддаг ба үдээс хойш цагуудад Оүрами клубынхантай хамт К-поп бүжиг, таеквондо сурах мөн Солонгос улсын соёл иргэншилтэй танилцахаар Сөүл хотоор аялна.

KakaoTalk_20170403_104415709 Өнгөрсөн жилийн Солонгос улсын соёлтой танилцсан нь (“Бибаб”үзүүлэн тоглолт)

Бибаб нь 2 эрэгтэй дүр гарах ба хамгийн шилдэг тогоочийн төлөөх өрсөлдөөн маягийн өрнөлтэй зохиомж жүжиг юм.Солонгос хэл сайн мэдэхгүй байлаа ч маш энгийн түвшинд тоглогддог.

KakaoTalk_20170403_135252780

Үзэгчид шууд тайз руу гарах тохиолдол болон өөр олон сонирхолтой сюрприз хүлээж байдаг.

Тун-ин хүнсний зах

Тун-ин зах нь Жун-ру дүүрэгт байдаг ба Солонгосын үндэсний зах юм.

KakaoTalk_20170403_151013051

Гёонбуггүн

KakaoTalk_20170403_104414039

Гёонбуггүн нь Жусон гүрний байгуулсан 5 ордны анхны ордон билээ. Энэ газар зөвхөн эртний ордуудыг харахаас гадна эртний цэргүүдийн жагсаал , тоглолт үзүүлбэрийг харж болно.

Инсадун хоолны хичээл

KakaoTalk_20170403_101329421

Инсадун -д байдаг Ивха охидын их сургуулийн хоол хийдэг бэлтгэлийн өрөөнд хоол хийх зааврыг сонсонгоо янз бүрийн хоол хийдэг. Хоолоо хийж дууссны дараа хамтдаа зургаа даруулах , хийсэн хоолоо нэгэн нэгэндээ амтлуулдаг. Хамтдаа хийж идсэн нь  илүү амттай байсан шиг харагдсан шүү !

Виам тосгон

KakaoTalk_20170403_104416787

1 шөнө 2 өдрийн турш Виам тосгонд өнгөрүүлсэн билээ.Энэхүү програм нь  Солонгосын үндэсний гэрт амьдарч үзэх , ардын уламжлалтай танилцах юм.Мөн Солонгосын үндэсний хувцас болох Ханбугийг өмсөж Жэги-Чаги,Пэни-Чиги зэрэг үндэсний тоглоомоор тоглох юм.

Амралтын өдрүүдээр оюутнууд цагийг чөлөөтэй болох юм.

Оүрами клубынхантай хамт Солонгосын шөнийн клуб, Гуанхуамүн, Чонгэчон,Ханган мөрөн зэрэг газруудаар явдаг.

KakaoTalk_20170403_104415300 Оүрами болон Гадаад харилцааны алба -ныхантай хамт энэ зун ч хамтдаа цагийг өнгөрүүлцгээе !! 🙂

Дууны тэмцээн :ㅡ)

Сайн уу найзуудаааааа !! Цаг агаар нэг хүйтрээд л нэг дулаарсан өдрүүдэд та нар минь сайн байцгааж байгаа биздээ 🙂  Та нарт дуулгах мэдээ юу вэ гэхээр дуунд дуртай хайртай хүмүүс наашаагааааа !

bgtemglokferjecnmsdj87hutofa98

Дотуур байрнаас зохион байгуулж буй 2016.11.23 ны Лхагва гаригт болох дууны тэмцээнд бүртгүүлэхийг санал болгож байна.

  • Бүртгэл :Дотуур байрны 4 давхрын оффис 2016.11.07-2016.11.15 хүртэл
  • Жич:Дотуур байранд амьдардаг оюутнууд

Дэлгэрэнгүй мэдээллийг дээрхи зурагнаас

Амжиж бүртгүүлээрэй !!!

Аж ахуйн салбарт бэлтгэгдэж буй оюутнуудад зориулсан Startup M нээгдлээ

Манай сургуулийн аж ахуйн орон зай Startup M 11.09 ний өдөр нээгдлээ. Байгаль орчин шинжлэх ухааны кампус инженерийн барилга 2 давхарт 5219 номерийн өрөөнд 322м 2 ийн өрөө , уулзалтын өрөө , зөвлөлийн өрөө , амралтын өрөө зэргүүдэд аж ахуйн оюутнуудад зориулан нээгдлээ.

Startup M нь Гүүглэ кампус болон Silicon Valley ийн загвараар хийгдсэн ба аж ахуйн талаар оюутнууднууд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, ийшээ хэзээд ирэхэд хэрэгтэй зүйлээ мэдэж авах боломжтой юм.

Ирээдүйд энэхүү салбарт бэлтгэгдэж буй оюутнууд Startup M орон зайг ашиглаж өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд алхам алхмаар ойртох боломж юм шүү . Kофе үнэгүй 🙂

1478744098030_img

1478744155609_img

1478744170560_img

Хөгжилтэй өдөр

Сайн уу найзуудаа амралтын өдрийг сайхан өнгөрүүлцгээсэн үү ? Өнгөрсөн 09.24 нд Оүрами клубээс гадаад оюутнуудад зориулан өдөрлөг зохион байгуулав. Бид өглөө автусаар Сөүл кампусаас Ёнгин кампус руу хөдөлцгөөсөн билээ . Тэнд очиход бүх зүйл бэлэн байсан ба бид баг болон хуваагдаж тоглосон .Бид нийт 4 тоглоом тоглосон ба хамгийн эхнийх нь аяганд  ямар ундаа байгааг уугаад таах тоглоом .

47gud01511crf9yhuubom_kf5nbx

2дахь тоглоом нь уралдаан байсан юм.befud015pcatteedl2x0_xi7tee

6aiud0154bsn0uulbsbm_39f33i  Харин дараагийн тоглоом нь усан буугаар байлдах

Хамгийн сүүлчийн тоглоом нь улаан цэнхэр цаасан стикер нааж уралдах

86cud0158hop9vanyo49_q6h6rc

Бид 1 өдрийг ингэж өнгөрүүлсэн ба явахаасаа өмнө хамтдаа зургаа татуулсан юм. Та нар ч бас энэ тоглоомнууд таалагдвал санаа аван найзуудтайгаа хамт тогловол хөгжилтэй байна гэдэгт найдаж байна . 🙂

5eeud015z0pzogpxe03b_3c22u7

 

 

Бас дахин урамшуулал :)

Сайн уу найзуудаа !Оюутны дотуур байрнаас зохион байгуулж буй бас нэгэн урамшуулал юу гээч ?? 1000 воноор кино үзэхийг хүсч байна уу ? Шалгалтууд ч бараг дууслаа , багахан цагийг найзуудтайгаа хөгжилтэй өнгөрөөгөөрэй !

990281846_lkjex9s4_16-1_c7d4b2b2c7cfb4c2_bfb5c8adb0fcb6f7_bec8b3bb_160421

11.01 нд 09.00 цагаас эхлэн 4 давхарт байрлах дотуур байрны оффис -д очин билетээ авах боломжтой . Ямар нэгэн ажилгүй , хичээлгүй найзууд яаараарай !!

Амтат урамшуулал

Сайн байцгаана уу найзуудаа ! Оюутны дотуур байрны албанаас янз бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дундын шалгалт болон төгсөлтийн шалгалтын үеэр дотуур байранд амьдардаг оюутнуудад  урамшуулал болгон кока -колатай хамбургер өгдөг билээ. Өнгөрсөн 10.13 нд уламжлал ёсоор тараалаа. 🙂

2040660639_bu0yjmfp_5bb0d4bdc3b9b05d16-2_c1dfb0a3b0edbbe7_b0a3bdc4c0ccbaa5c6ae_161004