Гадаад оюутнуудтай хамт хийдэг Цагаан морь наадам

Сайн байцгаана уу оюутнууд аа! Та бүхэндээ Мёонгжи их сургуулийн ”Цагаан морь” хэмээх наадмын тухай танилцуулах гэж байна.

Цагаан морь фестифаль нь 3 өдрийн турш Оүрами клуб гадаад оюутнуудтай хамт хэсэг хэсгээр багт хуваагдан гадаа талбайд үзэсгэлэн явуулдаг билээ. Оүрами клубтэй хамт гадаад оюутнууд хоол хийх хүнс материалаа цуглуулан хамтдаа хоол хийн бэлтгээд худалдаалдаг юм.

Бид эхний өдөр Индонез улсын үндэсний зоог болох мигурен болон сате-аям ,дараагийн өдөр Пакистан улсын үндэсний зоог болох тахиатай каре, хамгийн сүүлд янз бүрийн коктейль болон зууш бэлтгэн худалдаалсан билээ.

Эхний 2 өдөр хийж худалдаалсан хоол маань зарагдаж эхлэв үү гүү юу маш амархан дууссан юм. Тэр хэмжээгээр Солонгос оюутнууд ч мөн гадаад орны соёл болон үндэсний зоогт маш дуртай байсан.

Зөвхөн үндэсний зоог гэлтгүй өөрийн улсаас авчирсан эд зүйлсийг худалсаалсан зарим эд зүйлс Солонгос оюутнуудад маш сонирхолтой санагдаж байсан нь илт байсан юм.

Наадам өндөрлөсний дараа гадаад оюутнуудад судалгаа явуулсан бөгөөд өөрийн орны соёл болон үндэсний хоолыг заан таниулан Солонгос оюутнуудтай нөхөрлөл бий болгосондоо баяртай байгаа төдийгүй дараа жил ч мөн энэхүү наадмыг хийх хүсэлтэй байгаа талаар хариулсан юм.

IMG_2353

Та нар ч гэсэн ийм фестифальд оролцмооргүй байна гэж үү?? 🙂

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s