Найзуудайгаа/Buddy/ хамт Ванду-руу аялсан нь

04.29-30 ний өдрүүдэд Мёонгжи их сургуулийн гадаад харилцааны албанаас Buddy найзууд болон гадаад оюутнууд хамтдаа Ванду руу аялаад ирлээ.

SAMSUNG CAMERA PICTURES

Эхний өдөр Ванду ОУ-ын далайн ургамлын үзэсгэлэн рүү явсан билээ. Энэхүү экспо дээр янз бүрийн үзэсгэлэн болж өнгөрсөн.

Дэлхийн байгаль орчны өрөө рүү орвол VR технологийг ашиглан далайн  ертөнц рүү орж буй мэдрэмжийг авч чадах ба олон гадаад оюутнууд маань туршиж үзсэн билээ.

Энэхүү туршилтын үзэсгэлэн дээр үндэсний сэлүүрээр сэлүүрдэх,усны дугуй унах ,далайн байцаа хийх ,далайн байцаан амттай мөхөөлдөс идэх зэрэг олон сонирхолтой зүйл туршиж үзсэн билээ.

Нэгэн Япон оюутан бэлэг дурсгал болгон далайн байцааг Япон руу буцахдаа авч явах талаараа ярьсан билээ. Үүнээс харахад зөвхөн далайн байцаа ч биш өөр олон зүйлс гадаад оюутнуудын сонирхлыг татсан болтой.

Мөн янз бүрийн зургаа авхуулах боломжтой фотозоне болон цагийг хөгжилтэй өнгөрөөх сайхан боломж тохиосон билээ.

Харин орой бид нар Ванду цамхаг гаран ойр зугаалсан юм.

KakaoTalk_20170508_152337344

Ванду цамхаг руу шатаар өгсөн дээрээс харвал Ванду далайг бүхэлд харах боломжтой.

Дараагийн сүүлийн өдөр түүхийн дурсгалт газар руу хөдөллөө.

KakaoTalk_20170508_161254231

Энэхүү дурсгалт газрын талаар мэдэхгүй оюутнууд их байсан ч тайлбарлаж өгснөөр Солонгосын талаар шинээр олон зүйлийг мэдэж авсан.

Өдрийн хоол идсэний дараа тэр хавийн ойр орчмоор аялсан.

Сөүл рүү хөдөлхөөс өмнө киноны зураг авалт болдог газар түр саатсан юм.

Энэхүү газарт сүрлэн гэр болон эртний гэр байшин их тул жинхэнэ тосгон шиг харагддаг нь сониролтой.

KakaoTalk_20170508_103355989

Ирэх замдаа жаахан ядарсан ч автобусан дотор дуу дуулан , зургаа татуулан найзуудтайгаа хамт цагийн сайхан өнгөрөөсөн билээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s