Та бүхэнд Мёонгжи их сургуулийн гадаад оюутнуудад зориулсан Оүрами клубын талаар товчхон танилцуулья.
Солонгос оюутнуудаас бүрдсэн Оүрами клуб нь гадаад оюутнуудад туслах зорилготой юм. Эхний семестрээс эхлэн гадаад оюутнуудаа элсүүлэн семестрийн төгсгөлд үдэлтийн үдэшлэг зохион байгуулдаг.
Оүрами клуб нь гадаад оюутнуудтай хамтдаа чөлөөт цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлдэг төдийгүй хамтдаа хичээлээ давтан шалгалтандаа бэлдэн мэдэхгүй чадахгүй зүйлд тусалдаг онцлогтой. Гадаад оюутнууд Солонгос орны уламжлалт ёс суртахуун зан заншлийг ихээхэн сонирхдог учир эдгээр онцлогийг харуулсан аялалуудыг зохион байгуулдаг.
Товчхондоо Оүрами клуб оюутан таныг уйдаахгүй үргэлж тантай хамт !!!
Bileg
Advertisements